Хандивын мөнгийг урамшуулал болгон авсандаа дарга нар ичив бололтой. Өнөөдөр нийслэлийн төр захиргааны Хангарди ордонд хандивын мөнгийг урамшуулал болгож авсан дарга нар сэтгүүлчдээс зугтаасаар өдрийг барлаа. Үүний нэг жишээ бол Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр юм. Ичсэн хүн, хүн ална гэгчээр сэтгүүлч асуулт асуух гэсэн боловч түүнийг түлхээд, хаалгаа ууртай нь аргагүй савж хаах нь инээдтэй. Түүнээс гадна Нийслэлийн засаг даргын үүргийг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ч сэтгүүлчдийг тойрч зугтаасаар байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна