Орос улс Лукашенког Беларусийн хууль ёсны ерөнхийлөгч болохыг хүлээн зөвшөөрч, $1.5 тэрбумын зээл амлажээ


Сар гаруйн өмнө зургаа дахь удаагаа сонгогдсон Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр Сочи хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ганцаарчлан уулзсан байна.

Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа сөрөг хүчний нэр дэвшигч Светлана Тихановская хэрвээ тэмцэгчид засгийн эрхийг авбал уг уулзалтын үеэр тохирсон асуудлууд бүгд хүчингүй болохыг анхааруулжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ноён Лукашенко бол Беларусийн хууль ёсны ерөнхийлөгч мөн бөгөөд ерөнхийлөгч Путинтэй улс хоорондын асуудлыг хэлэлцэх эрхтэй хүн болно. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ах дүү Беларусийн ард иргэдийг ч бид хүндэлж байгаа. Гэхдээ Беларусьт бүх зүйл үндсэн хуулийн хүрээнд явагдахыг бид хүсэж байна” хэмээн мэдэгджээ.

Сочид болсон уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин $1.5 тэрбумын зээл шинээр авах Лукашенкогийн хүсэлтийг зөвшөөрсөн юм.

Песков энэхүү зээлийг Беларусийн дотоод хэрэгт Москвагийн зүгээс оролцсон явдал биш, зарим хэсэг нь ОХУ-д төлөх ёстой хуучин өрийнх нь бүтцийг шинэчлэхэд зориулагдахыг  тайлбарласан байна.

Владимир Путин уулзалтын үеэр Беларусийн иргэд улс орныхоо дотоод асуудлыг гадны нөлөөгүй шийдэж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Одоо Оросын зэвсэгт хүчний зарим анги нэгтгэл Беларусьт хамтарсан байлдааны сургуулилалтад оролцож байгаа юм. Эдгээр цэргүүд Беларусьт байнга үлдэж магадгүй гэсэн болгоомжлол Өрнөдийн хэвлэлүүдээр бичигдэж байна.

Өчигдрийн уулзалтын эхэнд Путин хэлэхдээ Оросын цэргүүд төлөвлөгөөний дагуу сургуулилалтад оролцсоныхоо дараа буцаж эх орондоо ирэхийг мэдэгдсэн юм.

Тэрбээр энэхүү хамтарсан сургуулилалтыг өнгөрсөн онд гарсан төлөвлөгөөний дагуу есдүгээр сарын 14-ний өдөр эхэлж буйг баталсан  байна.

Наймдугаар сарын 9-ний өдөр болсон сонгуульд Лукашенко 80 орчим хувийн санал авч, зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон бол түүний өрсөлдөгч Светлана Тихановская 10 орчим хувийн саналтай удаалж байсан юм.

Сонгуулийн дараа Беларусийн нийслэл Минск болон бусад том хотуудад сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тасрахгүй байгааг Russia Today сурвалж мэдээлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 11 цагийн өмнө
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 11 цагийн өмнө
Шөнийн автобус үйлчилж байна 13 цагийн өмнө
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 13 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 14 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 16 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 16 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 17 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 17 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ Өчигдөр
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол Өчигдөр
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 2026/07/14
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 2026/07/14
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14