Коронавирусийн халдварын шинэ тохиолдол илрээгүй талаар өнөөдөр (2020.09.19) ЭМЯ-наас мэдээллээ.
Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 311 ба үүнээс 302 нь эдгэрлээ. Өнөөдрийн байдлаар есөн хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн долоо, хүндэвтэр хоёр хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
Харин ажиглалтаас 281 хүн гарч хяналтад найм, гэрийн ажиглалтад 13 хүн байна. Одоогоор нийт 3895 хүн тусгаарлалтад байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна