Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр орчим галт тэргэнд хүн мөргүүлсэн хэрэг гаржээ. Тодрулбал, “Төмөр замын 407-р километрийн 10-р зуут дээр галт тэргэнд эмэгтэй хүн дайрагдсан байна” гэсэн мэдээлэл өчигдөр 14:42 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад эмэгтэй, 15 настай А нь сэлгээний 4147-р галт тэрэгний урдуур гүйж, дайруулжээ. Одоо ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байна. Уг хэргийг Төмөр зам дахь цагдаагийн газар шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна