НҮБ-ЫН ЧУУЛГАН ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ЦАХИМААР ХУРАЛДАЖ БАЙНА


АНУ-ын Нью-Йорк хотноо Нэгдсэн үндэсний байгууллагын 75 дахь удаагийн чуулган болж байна. Энэ удаа НҮБ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож буй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш мэдээлэл хийв. Түүнчлэн энэ удаагийн чуулганы хуралдаан өмнөх жилүүдээс онцлогтой. Учир нь дэлхий даяар тархсан “Ковид-19”-ийн улмаас дэлхийн удирдагчид Нью-Йорк хотод ирэхгүй. Үүний оронд тэд чуулганд цахим хэлбэрээр оролцож дүрс бичлэгээр үг хэлнэ. НҮБ үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор энэ удаагийн чуулган өргөн хэмжээнд болох ёстой байв. Гэхдээ “Ковид-19”-ийн цар тахлын улмаас чуулганыг шинэ хэлбэрт тохируулан явуулахаар болсон. Энэ удаагийн чуулган түүхэндээ хамгийн өргөн цар хүрээг хамарсан цахим арга хэмжээ болох юм. Харин Ерөнхий ассамблейн танхимд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Ерөнхий ассамблейн 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкыр, НҮБ-ын дэргэдэх улс орнуудын байнгын төлөөлөгчид л байх аж.НҮБ-ын чуулганыг цахим хэлбэрээр явуулах болсон нь нэгэн эерэг талыг харуулжээ. Энэ удаа урьд өмнө нь байгаагүй олон улс орны удирдагч оролцоно. Учир нь бичлэгээ явуулах нь Нью-Йоркт биечлэн ирэхээс илүү хялбар юм. АНУ-ын эрх баригчид Нью-Йорк хотод ирсэн хүн болгоныг 14 хоногийн карантинд оруулна гэж байсан юм. Урьдчилан тооцоолсноор, дэлхийн 119 орны удирдагч,Засгийн газрын 54 тэргүүн цахимаар үг хэлнэ.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш хийсэн мэдэгдэлдээ “Ковид-19 халдварын улмаас энэ удаагийн чуулган бусдаас онцгой болж буй. Халдварт өвчний эсрэг вакцин гаргаж авах, агаарын бохирдлыг бууруулах асуудал манай байгууллагын ойрын хугацаанд хийх гол ажил” гэжээ. 

Уламжлал ёсоор дэлхийн удирдагчдаас хамгийн түрүүнд Бразилын төрийн тэргүүн үг хэлнэ. Учир нь түүхэндээ хамгийн анх Бразилын төлөөлөгч Лондон хотод 1946 онд болсон Ерөнхий ассамблейн хуралдаанд зориглон үг хэлж байжээ. Бразилын Ерөнхийлөгч үг хэлсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үг хэлэх аж. Хөтөлбөрийн дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин долоо дахь удирдагчийн дараа үг хэлэх аж. Чуулганы эхний өдөр Турк, БНХАУ, Куба, Иран, Франц, Египет, Мексик болон бусад улс орны удирдагч үг хэлнэ. Харин хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар үг хэлэх аж. Беларусь улсыг тус улсын Гадаад хэргийн сайд Владимир Макей төлөөлнө. Германыг мөн Гадаад хэргийн сайд Хайко Маас төлөөлнө. Баасан гарагт Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, бямба гарагт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар үг хэлнэ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песковын мэдэгдсэнээр, В.Путин чуулганд үг хэлэх үеэр цар тахалд гол анхаарлаа хандуулж, үүнээс үүдсэн олон асуудлыг хөндөнө гэнэ.Энэ удаагийн чуулганы үеэр ихэнх орны удирдагчид “Ковид-19” цар тахлын талаар үг хэлэх нь тодорхой. Цар тахлын талаарх сэдвийг маргааш болох Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар хөндөх аж. Түүнчлэн энэ сарын сарын 30-нд “Ковид-19”-ийг хөндсөн тусдаа арга хэмжээ цахим хэлбэрээр болно. Энэ уулзалтад ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейсус, “Micro-soft” корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс нар оролцоно. Бүх улс оронд эмийн бүтээгдэхүүний хүртээмжийг дээшлүүлэх, өвчний вакцины талаарх асуудлууд гол сэдвүүдийн нэг байх болно. Үүнээс гадна НҮБ-ын цахим чуулганаар дэлхийд тулгамдаж буй бусад асуудлаар хэд хэдэн уулзалт болно. Маргааш буюу есдүгээр сарын 24-нд уур амьсгалын өөрчлөлт, хорт хаягдлыг бууруулах зэрэг асуудлыг хэлэлцэх бол энэ сарын 30-нд НҮБ-д анх удаа биологийн төрөл зүйлийг хамгаалах асуудлаар чуулна. Харин аравдугаар сарын 1-нд болох дээд түвшний уулзалтын гол сэдэв нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх асуудал байх юм.Ираны цөмийн хэлэлцээрийн сэдвийг ч энэ удаа хөндөх аж. Ираны эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээг дахин сэргээхийг АНУ шаардаж байгаа. Үүнтэй холбоотой Цагаан ордны тэргүүн Д.Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх бусад гишүүдийн (Иран, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц, Герман) бодлого сонирхол татаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 3 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 3 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 3 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 5 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 5 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 5 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 5 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 6 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 6 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 6 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 7 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 8 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 9 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 10 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 10 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 11 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 11 цагийн өмнө