Хүний аминд хүрсэн гэх хэргээр шалгагдаж байгаа цагдаа нарт холбогдох шүүх хурал дахин хойшлов


Цагдаагийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэх явцдаа, согтолтын зэргийг тогтоолгохоор авч явж байсан хүнийхээ амь насыг хохироосон буюу Угтаалцайдам сумын цагдаа нарын гэх тодотголтой хэргийн шүүх хурал өчигдөр болох байсан ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зам даваа хаагдсны улмаас шүүх хуралдаанд ирж чадаагүй тул арваннэгдүгээр сарын 9-ний 10:00 цаг хүртэл шүүх хурлыг хойшлуулжээ. Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн оны есдүгээр сарын 23-нд Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагчид үүргээ гүйцэтгэж явахдаа 61 настай иргэн Г-ийн амь насыг хохироосон хэрэг гарсан. Мөрдөн байцаалтын явцад цагдаагийн алба хаагч У,Ө нар хуульд заасан үндэслэлгүйгээр биеийн хүч хэрэглэсний улмаас талийгаачийн зүрхний архаг цус хомсдох өвчин сэдэрсэн нь тогтоогдсон. Уг хэргийг аймгийн прокурорын газраас хүний амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн юм. Тус хэрэг гарсаар жил гаруй хугацаа өнгөрсөн ч ийнхүү удаа дараа хойшилсоор байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 38 минутын өмнө
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 42 минутын өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно 45 минутын өмнө
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 20 цагийн өмнө
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 20 цагийн өмнө
Шөнийн автобус үйлчилж байна 21 цагийн өмнө
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 22 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 22 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ Өчигдөр
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно Өчигдөр
Халуун ус хязгаарлана Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна Өчигдөр
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ Өчигдөр
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол Өчигдөр
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 2026/07/15
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/15
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 2026/07/14
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 2026/07/14
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14