Хүний аминд хүрсэн гэх хэргээр шалгагдаж байгаа цагдаа нарт холбогдох шүүх хурал дахин хойшлов

О.Шүрэнцэцэг
2020/10/05

Цагдаагийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэх явцдаа, согтолтын зэргийг тогтоолгохоор авч явж байсан хүнийхээ амь насыг хохироосон буюу Угтаалцайдам сумын цагдаа нарын гэх тодотголтой хэргийн шүүх хурал  болох байсан ч  шүүгдэгч нарын өмгөөлөгч нар ирээгүйн шалтгаанаар арваннэгдүгээр сарын 9-ний 10:00 цаг хүртэл шүүх хурлыг хойшлуулжээ.

 Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн оны есдүгээр сарын 23-нд Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагчид үүргээ гүйцэтгэж явахдаа 61 настай иргэн Г-ийн амь насыг хохироосон хэрэг гарсан. Мөрдөн байцаалтын явцад цагдаагийн алба хаагч У,Ө нар хуульд заасан үндэслэлгүйгээр биеийн хүч хэрэглэсний улмаас талийгаачийн зүрхний архаг цус хомсдох өвчин сэдэрсэн нь тогтоогдсон. Уг хэргийг аймгийн прокурорын газраас хүний амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн юм. Тус хэрэг гарсаар жил гаруй хугацаа өнгөрсөн ч ийнхүү удаа дараа хойшилсоор байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 1 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 2 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 2 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 2 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 2 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 4 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 4 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 4 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 4 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 4 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 6 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 6 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 7 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 8 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 8 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 8 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 9 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 9 цагийн өмнө