Увс аймагт хүчирхийлэлд өртсөн найман охины дөрөв нь жирэмсэлжээ

Өнөрцэцэг
2020/10/06

2020 он гарсаар Увс аймагт бэлгийн хүчирхийллийн найман хэрэг гарчээ. Хохирогчдын тав нь насанд хүрээгүй хүүхэд байна. Уг хэргүүд аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа аж. 
Хамгийн харамсалтай нь хохирогч охидын дөрөв нь жирэмсэлсэн бөгөөд хоёрт нь үр хөндөлт хийж, жирэмслэлтийг таслан зогсоожээ. Харин нөгөө хоёр охины ураг үр хөндөлт хийх хугацаанаас хэтэрсэн тул хүүхдээ тээж төрүүлэхээс өөр боломжгүй болсон байна. Тэдний төрөх хугацаа тулсан учир эмнэлгийн үйлчилгээ авч, эмчийн хяналтад байгаа аж. 
Охидын ар гэрийнхний зүгээс төрөх хүүхдүүдийг өсгөх сонирхолгүй, асрамжийн газарт шилжүүлэх хүсэлтийг холбогдох байгууллагуудад тавьж байгаа аж. 
Цахиур.мн сайтын мэдээлсэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн есөн настай охинд холбогдох тусламжийг үзүүлэлгүй хоёр сарын хугацаа өнгөрснийг тус аймгийн ГБХЗХГ-ын мэхгэжилтэн нь хэлсэн байдаг. Энэ мэт нийслэлээс алслагдсан Увс аймагт насанд хүрээгүй хүүхдүүд хохирсон хэргүүд гарч байгаа ч тухайн аймагт хүүхэд хамгааллын чиглэлээр дорвитой ажил хийгдэхгүй өнөөдөрт хүрсэн байна. Хүүхдийг гэмт хэргээс хамгаалах зөвлөлийн даргаар нь аймгийн засаг дарга Д.Батсайхан ажилладаг ч тухайн албан тушаалтан хүүхдэд зориулагдсан төсвийг өөр зүйлд зарцуулдаг мэдээлэл ч ирж байна. Тухайлбал, хүүхэд хөгжлийн дэд хөтөлбөрийн төсөв болох 13 сая төгрөгийн долоог нь авч, малчлын зөвлөгөөн хийжээ. Энэ асуудалд тухайн үед нь нутгийн иргэд шүүмжлэлтэй хандсан ч "малчдын хүүхдийг зургаан настайд нь сургуульд оруулах нь олон бэрхшээлийг дагуулж байгаа зэрэг хүүхэдтэй холбоотой асуудлыг уг чуулганаар хэлэлцсэн" гэдэг тайлбарыг өгдөг байна. 
Хүүхэд хамгаалал, хохирсон хүүхдэд хамтарсан баг тусламж үзүүлэх ёстой гэдэг ХЗДХ-ийн сайдын гаргасан журмын хэрэгжилт гэгчлэн холбогдох төрийн байгууллагууд Увс аймаг дахь нэгж рүүгээ анхаарах цаг нэгэнт болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 3 цагийн өмнө
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно 3 цагийн өмнө
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 22 цагийн өмнө
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 23 цагийн өмнө
Шөнийн автобус үйлчилж байна Өчигдөр
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ Өчигдөр
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно Өчигдөр
Халуун ус хязгаарлана Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна Өчигдөр
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ Өчигдөр
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол Өчигдөр
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 2026/07/15
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/15
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа 2026/07/14
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ 2026/07/14
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/14