Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын тавдугаар багийн малчин 41 настай М нь 10-р сарын 7-нд нас баржээ. Уг хэрэгт түүний нөхөр болох 50 настай Г-г саатуулан шалгаж байгаа юм. Талийгаач тухайн өдөр багийн төв дээрээ УИХ-ын гишүүний уулзалтад оролцсон бөгөөд тэнд хурал хийсэн төрийн түшээд архи тараасан гэх мэдээлэл байгаа юм. Анх цагдаад дуудлага өгөхдөө “Мотоциклноос уначихлаа гэж саахалт айлын малчин Э” -нь дуудлага өгсөн байна. Эмнэлэг, цагдаагийнхан очиход талийгаач амь насаа алдсан байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна