Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна

O.Аззаяа
2 цагийн өмнө

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд гишүүд дэмжигчидтэйгээ хийж буй уулзалт, хэлэлцүүлэг Архангай аймгийн Цэцэрлэг суманд үргэлжиллээ.Уулзалт, хэлэлцүүлэгт Архангай аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж, Архангай аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал Цэцэрлэг сумын МАН-ын хорооны дарга 

Ш.Эрдэнэбат болон сумын намын хорооны 5 үүрийн нийт 140 гаруй гишүүд дэмжигчид оролцож байна.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн хорооны Дэд дарга Б.Хэрлэн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” болон нийгэм, эдийн засгийн голлох төслүүдийн явц, хүлээгдэж буй үр дүнгийн талаар нэгдсэн танилцуулга хийлээ.

МАН-ын намын Орон нутаг намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан намын хөгжлийн бодлогыг тодорхойлох "Е-4 стратеги"-ийг гишүүдэд танилцуулж, E-nam 3.0-г хэрэглээнд нэвтрүүлж, намын анхан шатны гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдлын талаар танилцуулав.

Мөн Архангай аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал Архангай хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилт, үр дүнгийн талаарх танилцууллаа. Ажлын хэсгийн танилцуулгын дараа иргэд, намын гишүүд дэмжигчид саналаа илэрхийлэв.

Цэцэрлэг сумын МАН-ын хорооны дарга Ш.Эрдэнэбат малчин иргэдийн нийгмийн даатгалыг шимтгэлийг бүтэн болгох тухай хууль огт хэрэгжихгүй өнгөрсөн гэх асуудлыг хөндлөө. Үүнээс болж  малчин иргэд тэтгэврийн даатгалдаа хамрагдаж чадахгүй байгааг УИХ, Засгийн газарт уламжилж өгөхийг хүслээ.

Мөн сүүлийн жилүүдэд малын түүхий эд үнэгүйдсэн. Малын мах, ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна. Тиймээс Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Нарлаг монголын малчин” хөтөлбөрт малын гаралтай түүхий эдийн үнийг өсгөх бодлогын шийдлийг тусгах нь зүйтэй гэв.

Уулзалт, хэлэлцүүлгийн дараа намын идэвх зүтгэлтэй, тэргүүний гишүүдийг шагнаж урамшууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 7 минутын өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 1 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 2 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 2 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 2 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 4 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 6 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 6 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 6 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 6 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 6 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 7 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхийн нөхцөл байдалтай танилцжээ Өчигдөр
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол бүртгэгджээ 2026/06/13
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ 2026/06/13
3x3 энэ сарын 23-28-нд FIBA-гийн цуврал гурван тэмцээн Монголд болно 2026/06/13