ОХУ-д сүүлийн гурван өдөрт коронавирус халдварын тохиолдол дээд үзүүлэлтэд хүрчээ

О.Шүрэнцэцэг
2020/10/12

ОХУ-д ням гаргийн байдлаар коронавирусний халдварын 13 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн тухай тус улсын цар тахалтай тэмцэх шуурхай штаб мэдээллээ. "Өнгөрсөн хоногт ОХУ-ын 85 бүс нутагт коронавирусний халдварын 13634 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний 3587 нь (26.3 хувь) эмнэлзүйн шинж тэмдэггүйгээр илэрсэн" гэж тус төвөөс мэдэгдсэн юм. Оросын нийслэл Москва хотод 4501 хүн шинээр халдвар авсан байна. Энэ нь тавдугаар сарын дунд үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Сүүлийн долоо хоногт коронавирусний халдварын шинэ тохиолдол өмнөх долоо хоногоос 46 хувиар нэмэгдсэн юм. Москвад нэг хоногийн дотор 994 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Сүүлийн долоо хоногт эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 12 хувиар их байна. Москвагийн эмнэлгүүдэд 275 хүнд амьсгалын аппарат залгасан байна. ОХУ-д коронавируст халдварын өвчлөл есдүгээр сараас дахин нэмэгдэж, сарын дотор шинэ тохиолдлын тоо аравдугаар сарын эхэн гэхэд өдөрт 5 мянгаас 10 мянга болсон юм. Аравдугаар сарын 5-наас 11-ний хооронд 83717 шинэ тохиолдол илэрсэн нь долоо хоногийн өмнөхөөс 31.7 хувиар их үзүүлэлт болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 6 минутын өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 11 минутын өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 27 минутын өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 31 минутын өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 38 минутын өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 50 минутын өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 16 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 17 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 17 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 17 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 17 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 19 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 19 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 20 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 20 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 20 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 22 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 23 цагийн өмнө