УРИАЛГА

О.Шүрэнцэцэг
2020/10/13

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулсан “Цар тахлын үеийн редакцын бодлого ба өөрийн зохицуулалт” сэдэвт редакторуудын зөвлөлдөх уулзалтаас дараах дүгнэлт, уриалгыг нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан гаргаж байна. 

  Цар тахлын үед эрх баригчдаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь хэвлэл мэдээллийн редакцуудын өдөр тутмын үйл ажиллагаа, агуулга, редакцын хараат бус байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Энэ нь хэвлэлээр түгээж буй мэдээлэлд төр засгийн мэдээлэл илтэд давамгайлах болсон, мөн төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч/албанаас гаргасан мэдээллийг л цор ганц найдвартай эх сурвалж хэмээн хязгаарлаж, сэтгүүлчдийн мэдээлэл авах эрх, чөлөөт шүүмжлэл өрнүүлэх боломжийг хязгаарлаж байгаа зэргээр баталгаажиж байна.    

   Онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор 2020 онд батлагдсан зарим хуулийн заалт, нэмэлт журам нь хэвлэлийн эрх чөлөөнд халтай төдийгүй, мэдээлэл авах, түгээх сэтгүүл зүйн өдөр тутмын үйл ажиллагааг хязгаарлаж байгаа явдал хэмээн дүгнэлээ. Эдгээр нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9.13, 13.3, 14.2 дахь заалтууд, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4.13 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалт, ЦЕГ, ХХЗХ-ны хамтарсан “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам” мөн Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт зэрэг болно. 

  Дээр дурьдсан хуулийн заалтууд нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно”, “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тогтоохгүй”, “Төрийн байгууллага өөрийн дэргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” зэрэг заалтуудыг ноцтой зөрчиж, чөлөөт хэвлэл мэдээллийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлж байна.  

  Ийнхүү хууль зөрчин хэвлэлийн эрх чөлөөнд халтай хууль батлахгүй байхыг хууль тогтоогч, бодлого боловсруулагч нарт анхааруулж, улмаар шинээр батлагдаж буй хуулийн төслүүдэд соргог байж, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын төлөө идэвхтэй дуу хоолой нь байх үүргээ ухамсарлаж ажиллахыг нийт сэтгүүлчид, редакцууддаа уриалж байна. 

  Цар тахлын онцгой нөхцөл байдлын үед мэргэжлийн редакц, сэтгүүлчид улс оронд өрнөж буй үйл явдлуудын талаар мэдээлэхдээ олон талын эх сурвалжийн байр суурь, үзэл бодлыг түгээх нь олон ургальч хараат бус сэтгүүл зүйн суурь зарчим мөн. Иймд сэтгүүл зүйн өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахдаа иргэдийн үнэнийг мэдэх эрхийг нэгдүгээрт тавьж, олон талын эх сурвалжаар баталгаажсан мэдээлэл бэлтгэх зорилгоо ухамсарлахын зэрэгцээ баталгаатай бус мэдээлэл түгээхээс сэргийлж, мэдээллийг нягтлан шалгадаг ур чадвараа улам хөгжүүлэх, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг чанд мөрдөн ажиллахыг нийт сэтгүүлчдэдээ дахин уриалъя.    

 Сэтгүүлчид мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс зүйгээ баримталдаг, хуурамч мэдээллийн эсрэг, хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө тэмцдэг байхын тулд салбарын эвсэл холбоод хийгээд сэтгүүлчид эвлэлдэн нэгдэж, эдгээр асуудлыг цогцоор нь харсан, олон талын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль боловсруулагчид болон төр засгийн байгууллагуудад саналаа нэгтгэн хүргүүлэх хэрэгцээ байгааг хэлэлцүүлэгт оролцогчдоос онцлон тэмдэглэж байна.   

 2020.10.02, Улаанбаатар хот

“Цар тахлын үеийн редакцын бодлого ба өөрийн зохицуулалт” сэдэвт 

редакторуудын зөвлөлдөх уулзалтад оролцогчид


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 20 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 21 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 21 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 21 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 22 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 22 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03