Оросын гурав дахь вакцины туршилтын талаар Оросын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Александр Сергеев хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ.
Туршилтад оролцож буй сайн дурынхны биед "таагүй өөрчлөлт" гараагүй бөгөөд туршилт Новосибирск хотноо эхлээд долоо хонож байгаа бөгөөд туршилтад оролцож буй хүмүүсийн цусанд вирусийн эсрэг биет үүсэхийг хүлээж байгаа аж.
Энэ вакцин нь "амьд" вакцин гэдгээрээ онцлогтой бөгөөд ийм вакциныг суларсан, халдварлах чадваргүй болсон коронавирусээс гарган авдаг байна. Улмаар энэ вакциныг организмд тарьж, хариу дархлааг өдөөдөг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна