Д.Сумъяабазарын сүүлийн сум нь Ж.Сандагсүрэн

О.Шүрэнцэцэг
2020/10/16

НИТХ-ын сонгуулийн дүн мэдээ албан ёсоор зарлагдаагүй байхад нийслэлийн дараагийн Хотын дарга хэн байх вэ гэдэг асуудал олны анхаарлын төвд орлоо. Энэ сунгаанд гарын таван хуруунд багтах хүмүүсийг нэрлэж байгаа.  Эдгээрээс Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар хамгийн магадлал өндөр.Гэхдээ томилгоог эцсийн байдлаар зарлах хүн нь УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар. Нийслэлийн МАН-д ялалт авч ирсэн 34- суудлын 10 нь Сонгинохайрхан дүүргийнх. Энэ утгаараа ч тэр, Нийслэлийн МАН-ын хороог удирдсан Д.Сумъяабазарын хувьд ч өөрийнх нь “төрхөм” Сонгинохайрхан тул дараагийн Хотын дарга нийслэлийн баруун захаас тодрох магадлал өндөртэй.

 Намдаа үнэмлэхүй ялалт авч ирсэн Сонгинохайрхан дүүргийн МАН-аас нийслэлийн Засаг даргын сунгаанд НИТХ-ын дарга Р.Дагва, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нарын нэр яригдаж байна. Р.Дагва даргын хувьд өнгөрсөн хугацаанд НИТХ-ын даргаар ажилласан. Мөн хотын төлөөлөгчдөө сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд залж чиглүүлсэн хүн. Энэ утгаараа хотын даргад нэр нь яригдаж байгаа. Гэхдээ энэ удаа түүнийг өнжөөж, Хотын Ерөнхий менежерээр ажиллуулна гэсэн бор шувуу улс төрийн хүрээнд нисэж байна. 

Харин Д.Сумъяабазарын сүүлийн сум нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн байх магадлал өндөр. Учир нь Д.Сумъяабазарын өнөөдрийн өндөрлөг хүртэлх бүхий л хугацаанд Ж.Сандагсүрэн хажууд нь байсан түүний ойрын хүн. Мөн өнгөрсөн дөрвөн жилд Ж.Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн өнгө төрхийг өөрчилж, нэр цэвэр удирдсан. Үүний зэрэгцээ Ж.Сандагсүрэн сүүлийн хоёр ч удаагийн УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргийн МАН үнэмлэхүй ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүний дотор 2016 онд АН Сонгинохайрхан дүүргийг удирдаж байхад намдаа үнэмлэхүй ялалт авч ирсэн. Энэ ялалтын буухиагаа үргэлжлүүлж, НИТХ-ын сонгуульд нийслэлд 100 хувь ялалт авч ирсэн нь дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн ажилд нь сонгогчдын тавьсан үнэлгээ юм. Ж.Сандагсүрэнгийн Сонгинохайрхан дүүргийг удирдсан дөрвөн жилд байгуулсан эдгээр гавъяаг үнэлж, үүний дээр өөрийнх нь бэлтгэсэн боловсон хүчин тул Д.Сумъяабазарын энэ удаагийн нүүдэл Ж.Сандагсүрэн байх нь магадлал байна. 

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарын сонголтод нөлөөлж болзошгүй хүн бол Хотын дарга асан С.Амарсайхан. Тэрээр өөрийн орлогчоор ажиллаж байсан Ж.Батбаясгаланг зүтгүүлж байгаа. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хотын дарга С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул дөрвөн сар орчим Хотын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ж.Батбаясгалан ажиллаж ирсэн юм. Харин орон нутгийн сонгуультай холбоотойгоор түүнийг хотын даргын үүрэг гүйцэтгэгч байх үед нэлээд хэд хэдэн асуудал гарч иргэд шүүмжлэлтэй хандаж байв. Тэр ч утгаараа Хотын дарга нарт өгсөн иргэдийн үнэлэмжийн судалгаагаар рейтинг нь өмнө байсан С.Амарсайхан даргаас доошилсон харагдана. Ж.Батбаясгалан угшлын хувьд УИХ-ын гишүүн асан Ж.Бадамжунайгийн хүн. Тодруулбал, Ж.Батбаясгалан Ж.Бадамжунайгийн туслах байсан билээ. Нэгэн цагт хотын гэх тодотголтой байсан дээрх фракцаас нэрээ цэвэрлэх бодлогыг МАН-ын одоогийн удирдлагууд барьж байгаа тул ийм сонголтоос энэ удаа татгалзах биз ээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 20 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 20 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 20 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 20 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 22 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 22 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03