Дагавар хүүгээ хөнөөсөн Б.Хүлгэнд бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ

О.Шүрэнцэцэг
2020/10/23

 Дагавар хүүгээ хөнөөсөн Б.Хүлгэнд бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ. Тодруулбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Хүлгэнд холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Түүнийг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг санаатай алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болон хүчиндэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулжээ.

Хэргийг эргэн сануулахад 

Өнгөрсөн оны арванхоёр дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны хүүхэд хойд эцэгтээ зодуулан амь насаа алдсан талаар бид мэдээлсэн. Уг хэргийг үйлдэгч Бат-Эрдэнийн Хүлгэн нь 1996 онд төрсөн. 2013, 2015, 2017, 2018 онуудад хулгай, дээрэм, хүчингийн хэргээр нийт зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Тэрбээр 2019 оны зургаадугаар сард хорих ангиас суллагдсан бөгөөд 10 дугаар сараас талийгаач хүүгийн ээжтэй хамтран амьдарч эхэлсэн байна. Талийгаачийн ээж хоёр хүүтэй бөгөөд арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Б.Хүлгэн нь бага хүүг нь зодож гэмтээсэн учир хүү эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Харин хэрэг гардаг өдөр буюу 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Хүлгэн, хөвгүүдийн ээжтэй болон найз нөхдийн хамт гэртээ архи, согтууруулах ундаа уужээ. Ингээд талийгаач хүүгийн ээж, хамт байсан иргэнтэй хамт дэлгүүрээс архи авчрахаар гарсан хойгуур Б.Хүлгэн хүүг зодож, амь насыг нь хөнөөсөн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ''шалгалт'' өгчээ 11 цагийн өмнө
Гал унтраах дрон, роботыг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн боллоо 12 цагийн өмнө
“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсыг эдийн засгийг хямралд оруулах эрсдэлтэй 12 цагийн өмнө
Б.Гангаамаа: Хоёр уулчин маань 8000-8500-гийн хооронд л осолдсон гэсэн дүгнэлт гаргасан байна 12 цагийн өмнө
С.Одонтуяа: Монгол Улсад хэн ч эрүүдэн шүүлтэд өртөхгүй байх хуулийн төсөл санаачиллаа 12 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар болон Токио хотын Захирагч Юрико Койкэ нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ 13 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Эдийн засгаа шинжлэх ухаанжуулж, шинжлэх ухаанаа эдийн засагжуулсан улс орон хөгждөг 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын хуулийн төслийг өргөн барилаа 15 цагийн өмнө
1085 автобус утасгүй интернэттэй болно 15 цагийн өмнө
90 настай Ц.Раднаа 8-р сард Швед улсад болох ДАШТ-д оролцохоор бэлтгэж байна 16 цагийн өмнө
Говийн бүсэд горилогч эмэгтэйчүүдийн хэн нь хэн бэ? 17 цагийн өмнө
Ж.Батжаргал: Малчид нэгдэн нийлж, шинэ түвшинд гарах ёстойг өнгөрсөн 30 жил хангалттай харууллаа 17 цагийн өмнө
АН: “Шинэ Хоршоо” хөдөлгөөний хуулийн төсөл хууль зөрчиж байна 18 цагийн өмнө
Голомт банк олон улсын зах зээл дээр анхны бондоо амжилттай гаргалаа 18 цагийн өмнө
СЕХ: Ажил олгогч санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ​ 19 цагийн өмнө
“Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилт шийдвэрлэгдлээ 19 цагийн өмнө
СОНГУУЛЬ 2024: Нэр дэвшигчдийн анхааралд 19 цагийн өмнө
Х.ЭРДЭНЭБААТАР: Малчин өрхүүд өндөр орлоготой болсон цагт хөдөөд хөгжил ирнэ 20 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нийслэлчүүд энэ долоо хоногийн сүүлчээс эхлээд хямд үнэтэй орос гурил худалдан авах боломж бүрдэнэ 20 цагийн өмнө
Х.Ганцоож: Ээжийгээ хорт хавдартайг мэдэж байсан ч өөд болчихно гэж санаагүй, ажил бүтэхгүй үед ээжийнхээ дээлийг нөмрөөд унтахаар ажил бүтээд л явчихдаг 20 цагийн өмнө