Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда ковид19-ийн халдвар авсан тухай тамгын газраас нь мэдээллээ. 48 настай Ерөнхийлөгч баасан гарагт шинжилгээнд хамрагдсан юм. Гэхдээ түүнд ноцтой шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь хөнгөн байгааг хэллээ.
Польш улсад цар тахлын хоёрдахь давалгаа эрчимжиж 13600 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм Улс даяар нийгмийн онц байдлын улаан түвшин зарлаж, бага сургууль, ресторан зоогийн газруудыг хаагаад байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна