Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

О.Шүрэнцэцэг
2020/10/27

Улсын Онцгой комисс өчигдөр /10.26/ хуралдаж, ирэх арваннэгдүгээр сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн урьдчилсан хуваарийг танилцуулсан билээ. Гадаад харилцааны яамны  Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Ирэх сард нийт арван удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөсөн. Үүнээс зургаан нислэгийг БНСУ руу үйлдэнэ. Европ тивд байгаа иргэдээ авчрах зорилгоор Франкфурт рүү нэг удаа нислэг үйлдэнэ. Япон Улсад оршин суух зөвшөөрлөө авсан иргэдийг шат дараатай хүргэх зорилгоор Токио хот руу хоёр удаа, Казахстан улсад байгаа иргэдийг эх оронд нь авчрахаар нэг удаа нислэг хийх урьдчилсан хуваарь гарсан. Өнгөрсөн хугацаанд 98 удаа тусгай үүргийн нислэг үйлдэж, 19.519 иргэнийг эх оронд нь авчирсан" гэлээ.  

Хил хаагдсанаас хойш буюу 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс 26.100 иргэнийг авто болон агаарын замаар эх оронд нь авчраад байгаа юм. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 8 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 8 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 9 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 10 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 10 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 11 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 11 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 11 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 12 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 12 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 13 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 13 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 13 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 14 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 15 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 15 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 16 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 16 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 16 цагийн өмнө