Шүүх: Ц.Гарамжавын хүсэлтээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн твиттер, фэйсбүүкт үзлэг хийнэ

О.Шүрэнцэцэг
2020/10/27

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав нь нэр төрөө сэргээлгэхээр зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт Хан-Уул дүүргийн шүүхэд өнгөрсөн наймдугаар сард гомдол гаргасан юм.
2020 оны наймдугаар сарын 14-нд 14:00 цагт зариг.мн сайтад холбогдох, Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй шүүх хурал зарлагдсан ч нэхэмжлэгч тал болох Ц.Гарамжавын өмгөөлөгч хэргийн материалтай танилцана гэх үндэслэлээр хойшлуулсан юм.
Шүүх хурал дахин есдүгээр сард зарлагдахад Ц.Гарамжавын талаас мөн л өмгөөлөгчөө солино гэх шалтгаанаар хойшлуулаад байгаа юм. Үндсэндээ хоёр удаа нэхэмжлэгч тал болох Ц.Гарамжавын хүсэлтээр шүүх хурал хойшлов. Сэтгүүлч баримтаа хамгаалах, Ц.Гарамжав нэр төрөө сэргээлгэх шүүх хурал зарлагдахгүй мөртлөө “Монполимент” -ын зүгээс сэтгүүлчийн хувийн мэдээлэл болох твиттер, фэйсбүүк, зариг.мн сайтад үзлэг хийлгэх шүүхийн шийдвэрийг гаргуулжээ. Мөн энэ маргаан дуустал маргалдаж байгаа үндэслэлээр мэдээлэл гаргахгүй байх шүүхийн шийдвэрийг мөн Ц.Гарамжав Хан-Уул дүүргийн шүүхээр гаргуулж чадсан юм. Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 27-нд 11:30 минутаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувийн мэдээлэлд үзлэг хийхээр болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 1 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 2 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 3 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 3 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 4 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 4 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 4 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 5 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 5 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 20 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 21 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 22 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 22 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 23 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна Өчигдөр
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ Өчигдөр