Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хурал өнөөдөр боллоо. Хурлаар нийслэлийн Засаг даргын орлогчийг томилох тухай асуудлыг зөвшилцсөн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нэг орлогч, таван төслийн удирдагтай ажиллахаар болжээ.
- Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэн,
- Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор Н.Баярчимэг,
- Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Ихбаяр,
- Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар З.Төмөртөмөө,
- Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Одсүрэн,
- Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар нарыг томилохоор нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна