2020/11/27
USD 2,811

Нийтийн тээвэрт амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болголоо

О.Шүрэнцэцэг
2020/10/28

Нийслэлийн Онцгой комиссын 14 дүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хүргэв.

Тэрбээр “Монгол улсад зөөвөрлөгдсөн тохиолдол 340, эдгэрэлт 312, эмчлүүлж байгаа 28 өвчтөн байна. Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь коронавируст халдварын үед ажиллах 10 багийг томилгоожуулж, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд тусгай үүргийн 68 удаагийн нислэгээр ирсэн 272 зорчигчдыг эрэмблэн ангилж, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт хуваарилагдсан иргэдийг хүргэх үйлчилгээг гүйцэтгэн ажиллаж байна. 2020 оны есдүгээр сарын 17-ноос хойш Улсын онцгой комиссын шийдвэрээр гэрийн ажиглалт, тусгаарлалтыг цуцалсантай холбоотой зөвхөн КОВИД-19 халдварын улмаас эмчлүүлж гарсан нийт 16 хүнийг хяналтандаа авсан ба 10 хүн хяналтаас гарч, өнөөдрийн байдлаар зургаан өрхийн зургаан хүн гэрийн тусгаарлалт, ажиглалтад хянагдаж байна. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 95585 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4004 тохиолдол оношлогдсон буюу нийт үзлэгийн 4.2 хувийг эзэлж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Дараа нь хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, 2020 оны 189 дүгээр тогтоолын хүрээнд түүхий нүүрсний хэрэглээнд тавигдаж байгаа хяналт шалгалтын талаарх мэдээллийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулав.

Есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 26-ны өдрийн хооронд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 108102 автомашиныг шалгаж нэвтрүүлжээ. Мөн түүхий нүүрс түлсэн, агаар бохирдуулсан таван зөрчлийг илрүүлэн 13 сая төгрөгийн торгууль ногдуулан, 30 тонн түүхий нүүрсийг битүүмжилж, 34.2 тонн нүүрсийг Амгалан дулааны станцид буулгуулсан байна.

Эдгээр хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор Онцгой комиссын гишүүд санал хэлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвшилцлөө.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улсын онцгой комиссын 2020 оны Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” хоёрдугаар аяныг зохион байгуулах тухай 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан нийслэл, дүүргийн хэмжээнд 10 дугаар сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд аян зохион байгуулж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг аянд нэгтгэх, өөрсдийгөө эрсдлээс хамгаалах чиглэлээр сэрэмжлүүлж ажиллана. Нийтийн тээврийн үйлчилгээнд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх шаардлага тавьж, иргэдийг коронавируст цар тахал, томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалан, урьдчилан сэргийлж иргэний үүргээ биелүүлэхэд холбогдох байгууллагууд зөвлөж ажиллах шаардлагатай байна. Боловсрол, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяныг зохион байгуулж, маскаа тогтмол зүүж хэвших, маскгүй иргэнд үйлчлэхгүй байх шаардлагыг тавьж, албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж ажилла” гэсэн үүрэг чиглэлийг холбогдох нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад өгөв.

Мөн түүхий нүүрсийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор болон маршрутын бус замаар нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байхад онцгой анхаарч хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах, зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн түүхий нүүрсний хэрэглээг бүрэн хяналтад оруулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлыг хангаж, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг зөв ашиглаж, угаартах эрсдлээс сэргийлэх, зөвлөмж зөвлөгөөг эрсдэл бүхий айл өрхүүдэд тогтмол хүргэн сэрэмжлүүлж ажиллах, сайжруулсан шахмал түлшний нөөц, түлш борлуулах цэгийн тоо, хүртээмж, байршлыг иргэдэд мэдээлж, гэрийн ойр орчмоосоо түлшээ авч хэрэглэх нөхцөл боломжийг хангуулж ажиллахыг холбогдох бүх мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгож, хариуцлагатай, өндөр зохион байгуулалттай ажиллахыг онцгойлон анхааруулсан юм.


Сэтгэгдэл (42)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
105.112.116.46 |   2020/11/06
МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮМҮҮС БИ ЖИНХЭНЭ, ЖИНХЭНЭ БАЙШИНААС АВАХ ЗЭЭЛ ХЭРХЭН ЗЭЭЛТЭЙ БАЙСАН ГЭДЭГ ЗЭЭЛИЙН КОМПАНИЙГ ЖОЗЕ ЛУИС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэжээ. ӨНӨӨДӨР БИД ХЭМЖЭЭН БАЯРТАЙ БАЙНА Хосе Луис зээлийн компанид БУРХАН ивээг. , Намайг монголоос ирсэн Сэндэнсүрэнгийн Номинчулуун гэдэг бол миний холбоо барих хаяг: 9-р гудамжны буянт ухаа, нисэх хороолол Би гэрлэсэн, жинхэнэ зээлийн компанийг хайж байсан өнгөрсөн 5 сард, байшин худалдаж авах Миний олж авсан зүйл бол надад итгэж, эцэст нь итгэхэд хүргэсэн олон тооны луйвар байсан өдрийн хувьд тэд миний мөнгийг хариуд нь юу ч өгөхгүйгээр авсан миний итгэл найдвар алдагдсан, би эргэлзэж, бухимдсан, хэзээ ч хүсээгүй интернэтэд зээлийн компаниудтай холбоотой байх тул би очлоо a-аас жаахан мөнгө зээлэх найз минь, би түүнд болсон бүх явдлыг хэлээд тэр надад тусалж чадна гэж хэлсэн тэр надад ямар ч хэмжээний зээл тусламж үзүүлэх боломжтой зээлийн компанийг мэддэг тэр надад маш бага хүүтэй 2% хүү хэрэгтэй байсан тэднээс зээл авахад тэр зээл авах хүсэлт гаргахад надад чиглүүлсэн тэр надад хэлсэн шиг би тэдэнтэй хамт өргөдөл гаргасан И-мэйл: (joseluisloans@gmail .com) би хэзээ ч итгэдэггүй, гэхдээ хичээдэг байсан Би 24 цагийн дотор зээл авсан нь хамгийн их гайхсан зүйл байсан, би итгэж чадахгүй байсан, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл олгосонд Бурханд талархаж байна ийм луйвар дээр ийм компаниуд одоо хүртэл байдаг, Зээл хэрэгтэй байгаа бүх хүмүүст зээл авахыг зөвлөж байна (joseluis loans@gmail.com) тэд чамайг хэзээ ч унагаахгүй, мөн Таны амьдрал минийхтэй адил өөрчлөгдөх болно.Жосе Луисын зээлтэй хурдан холбоо бариарай Өнөөдөр КОМПАНИ, тэднээс зээлээ аваарай, Жосе Луисын зээлийг бурхан ивээг жинхэнэ зээлийн саналд зориулж компани. Би зээл авсан тул JOSE LUIS зээлтэй холбоо бариарай с
Хариулах
105.112.116.46 |   2020/11/06
Миний гэрчлэлийг БЭЛЭН БОЛГОЁ Намайг монголоос ирсэн Сэндэнсүрэнгийн Номинчулуун гэдэг бол миний Холбоо барих хаяг: 9-р гудамжны buyant ukhaa, nisekh хороолол, би онлайнаар явж байтал зээлийн компани олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж хэвлэгдсэн JOSE Luis зээлтэй танилцаж байсан. хувь хэмжээ. Тиймээс би компанитай түүний имэйлээр холбогдсон: joseluisloans@gmail. com Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичээд компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авсан тул би титмийн дэгдэлт эхлэхээс өмнө 12-р сарын 18-нд зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail .com)
Хариулах
66.181.161.53 |   2020/11/01
Ингээд л ард иргэдээ алалцуулаад эхлэлээ.Жолооч шаардах уу мөнгөө төл гэхээр иний унаа биш улсын унаанд сууж байна гэдэг хүмүүс маск шаардвал буудал болгон дээр зодоон биз. Зүгээр л Нийслэлчүүүдэ маскаа зүүцгээе гээд өөрөө маскаа зүүгээд уриалаач
Хариулах
202.72.245.125 |   2020/10/30
Нэг бодлын зөв шаардлага гэх дээ өөрөө эхлээд маска зүүчих. Бас ярих маш олон асуудал байна шүү. Эхлээд түгжирэл, утаагаа багасга. Тэгээд энэ хот төлөвлөлтөндөө анхаар. Өмнө наад суудал дээр чинь байсан мануухайнууд идэж уухаа нэг дүгээрт нь тавиад бид чинь одоо яг хаана амьдараад байгаа юм бэ? Энэ түгжирэл , утаа 2 хот төлөвлөлтөөс эхтэй шүүү.
Хариулах
5.68.108.79 |   2020/10/29
Ooroo baahan masktai humuusin dund gantsaaraa maskgui hoshgoruulj baih shig baina daa.
Хариулах
66.181.169.162 |   2020/10/29
Замын үүдээр олноор нь оруулж ирээд байгаа хятадуудыг яах вэ
Хариулах
59.153.115.45 |   2020/10/29
За энэ хүн ажиллах хэдэн жилдээ метроны ганц шугам бариулчихбал ард түмэн баярлана доо
Хариулах
66.181.161.80 |   2020/10/29
Хотын даргын анхны ажил,тушаал хүн бүхэн мэддэг ч хүн болгон зүүж хэвшээгүй маскыг зүүлгэх бүр аян зохиож шүү.
Хариулах
46.114.145.33 |   2020/10/29
Маш зөв
Хариулах
66.181.161.8 |   2020/10/29
Karantilah ymuu 11 sariin eheer
Хариулах
192.82.76.169 |   2020/10/29
За шаа шаа
Хариулах
202.126.90.106 |   2020/10/29
энэ хѳлдүү толгойт боовон чихт хийж барах уу хотын дарга
Хариулах
122.201.22.243 |   2020/10/29
СУМЬЯАБАЗАР ХУВЬДАА ЦИРКИЙН БАРИЛГЫГ БҮР АВАХ , ДҮҮГИЙНХЭЭ ГАЗЫГ НИЙСЛЭЛД ШАХАХ ОЙРЫН ЗОРИЛГОТОЙ
Хариулах
64.119.21.68 |   2020/10/29
Olniig hamarsan arga hemjeenuudiig yahuu? Yanz yanziin togloltuud zondoo bolj bn
Хариулах
103.229.120.176 |   2020/10/28
Yg2
Хариулах
202.179.25.113 |   2020/10/28
Za bodo teevrinhe utaag shalga yun haalt uuru utaa gargaj baiga avtobus mashinana tsohtsuulla tegeed haalta maska ard tumend tara
Хариулах
103.229.123.183 |   2020/10/28
Энэ хүний толгой ажиллахгүй дээ. Хаана бооно гэх юм л ярина даа
Хариулах
202.9.46.59 |   2020/10/28
Yag unen
Хариулах
121.254.41.81 |   2020/10/28
Гэр хорооллынхоо асуудлыг хурдан цэвэр бохирын шугамаа хурдан шийдээ наана чинь бяцхан үрс чинь түймэрт,угаартаж сонсохоос сэтгэл зүрх эмтрээд бна байртай болно гэсэн асуудал 100 жилийн дараа
Хариулах
49.0.212.4 |   2020/10/28
Яандаа, энэ хүнийг....... Хэлэх үг алга, эхлээд нийтийн тээвэртээ анхаармаар бх юм!!!!! Зөвлөхүүд нь зөвлөхгүй бол энэ хүн ажил хийж чадахгүй! Нөгөө 6 зөвлөх нь бас тус бүр 6 зөвлөхөөсөө санал авна аа гэж..... Тэгээд цаашаа 6,6,6 гээд явж өгөх бх даа...
Хариулах
202.179.25.203 |   2020/10/28
З Циркийг циркчин хүүхдүүдэд эргүүлж өгвөл их буян болно .
Хариулах
66.181.161.117 |   2020/10/28
Bitgii utgagvi yum yariad bai. Hezeech bielehgvi. Maskiig ni abaad ogchih. Chaddag yum bol
Хариулах
59.153.114.74 |   2020/10/28
Хүүхдүүд маск зүүж очиход багш нар нь нүүрэвчээ духан дээрээ, маскаа эрүүндээ зүүүгээд ихэрхээд байх юм. Тийм багш нарыг торгох уу. Хүүхдүүд манай багш ингэж зүүдэг гээд үгэнд орохгүй байна.
Хариулах
203.91.115.44 |   2020/10/28
Эхлээд хятадуудаа гаргая
Хариулах
202.9.40.133 |   2020/10/28
Zuuh ni zuv shu uuriigee bolood uruuliig hamgaalahiin tild
Хариулах
112.72.9.126 |   2020/10/28
Маск зүүж хэвших хэрэгтэй. Ялангуяа олон нийтийн газар, нийтийн тээвэрт. Та бүтэж үхэхгүй.
Хариулах
202.55.188.108 |   2020/10/28
Маск үнэгүй тараавал
Хариулах
64.119.17.135 |   2020/10/28
хэхэ битүү чихэлдсэн нийтийн тээвэрт амны хаалтаа зүү гэж шаардлага тавиад явах хүн байна уу
Хариулах
103.206.195.26 |   2020/10/28
Хажууд байдаг бол битгий хуц гэж хэлэх юмсан. Эхлээд замын түгжирлээ арилгачих тэгэхгүй бол түгжрээд явдаггүй хүн ихтэй автобусанд амийг нь дарж алах нуу. Явдаг бол хамаа алга хэдэн буудал зүүгээд явна гэхсэн
Хариулах
66.181.161.42 |   2020/10/28
ачлагын машиныг цэгцлээчээ
Хариулах
66.181.185.168 |   2020/10/28
хориглох- торгох- хөөж, туух- баривчлах, толгойн хүрэхгүйдээ өөрөөр сэтгэх гэхээр
Хариулах
66.181.185.168 |   2020/10/28
Ардын намын үндсэн арга, хоригло-то
Хариулах
66.181.185.168 |   2020/10/28
Ардын нам , боодог хаадаг торгодог, хорьдог, зангаа гаргаад эхэллээ , арай өөр аргаар урамшуулдаг ч юмуу хийж чадахгүй байна уу ?!!
Хариулах
202.126.88.38 |   2020/10/28
Зөв зөв
Хариулах
66.181.187.67 |   2020/10/28
Хариулах
66.181.161.20 |   2020/10/28
Mask zuuchheer yrij bga b oligtoi snsgdku oilgogdhgui bdin bgzdee masktai maskgui yrih ymr ylgaatai bdg bile tgd bdood uz uchir utgagui yum bichhii bur
Хариулах
103.10.23.136 |   2020/10/28
Үнэн
Хариулах
139.5.216.120 |   2020/10/28
дотроо алдсан байх вий МАНгарууд
Хариулах
202.21.100.164 |   2020/10/28
Хотын даргын ажил гэдэг хориглох, хааж боох биш, хүмүүсийг тайван амгалан амьдрах орчин бүрдүүлэх. Өөрөөр хэлбэл чиний ажил бол автобусанд суумаар байдаг, гэтэл хүлээгээд ирэхгүй, ирсэн ч тэр автобусанд багтаж сууж чадахгүй байгаа хүмүүсийн зовлонг ойлгоод энэ асуудлыг шийдэх болохоос биш, автобусанд суулгахгүй байх ямар нэг тэнэг санаа бодож олох биш.
Хариулах
192.82.67.110 |   2020/10/28
Bank, delguur, uilchilgeenii ajilchin ajiltnuud bugd maskgui. Haluun hemjihee ch bolison. Arai l nazgairch bga shu
Хариулах
66.181.184.176 |   2020/10/28
СУРГУУЛИЙН БАГШ НАР МАСК ЗҮҮХГҮЙ ЮМ ГЭЖ МАНАЙ ХҮҮХДҮҮД ГАЙХАЖ ЯРИХ ЮМ. ТИЙМ ЗААВАР ӨГСӨН ЮМ УУ. ХҮҮХДҮҮД НЬ ЗҮҮГЭЭД БАЙХАД БАГШ НАР НЬ ЕР ЗҮҮХГҮЙ. ДҮРЭМТ ХУВЦАС ГЭХ МЭТ НЭГ ИХ АЧ ХОЛБОГДОЛГҮЙ ЮМНЫ ХОЙНООС УЛАЙРАХ ЮМ. ӨВЧИН ГАРЧИХВАЛ ТЭР ДҮРЭМТ ХУВЦАС Ч ЁСТОЙ ЛӨЛӨӨ БАЙНА .
Хариулах
103.57.94.127 |   2020/10/28
Энэ эргүү бүтэхнүй ээ. Циркийг эргүүлж өг
Хариулах