Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 1233 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ. Тодруулбал, аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 настай эрэгтэйн давтан шинжилгээнээс вирус илэрсэн гэлээ.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж буй аж. Тэдний 20 нь хөнгөн, найман хүний биеийн байдал хүндэвтэр байгааг мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна