УИХ-ын чуулганы хуралдаанаар Цар тахлын тухай хуульд хяналт тавих Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Европын холбооны орнуудад эргээд үндэсний хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоож байна. Хоёр дахь давалгаа эхэлсэн. Бидний хувьд хөл хорионы дэглэмээ зөөлрүүлсэн. Хяналтыг чангатгах шаардлагатай. Коронавирусийн нөхцөлтэй холбоотой түр хороо хяналт тавьж УИХ-д сар тутам тайлагнаж байх ёстой. Амны хаалт зүүх явдал багассан. Гишүүд бидний хувьд бас үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна