УОК-ын гишүүд Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ тандалтын судалгаагаар гурван иргэний түргэвчилсэн оношлуулаар авсан шинжилгээний хариу эргэлзээтэй гарчээ. Иймд УОК тус аймагт яаралтай хуралдаж, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт эдгээр гурван иргэнийг өчигдөр тусгаарласан. Тэдгээр иргэдэд хийсэн Писиар-ын шинжилгээний хариу өнөөдөр буюу 2020 оны арван нэгдүгээр сарын 3-нд 09 цаг орчимд гарах аж. Тэдний хавьтагчид болох 10 орчим хүнийг гэрээр нь тусгаарлаад шинжилгээ авчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна