УОК-ын гишүүд Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ тандалтын судалгаагаар гурван иргэний түргэвчилсэн оношлуулаар авсан шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан. Иймд УОК тус аймагт яаралтай хуралдаж, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт эдгээр гурван иргэнийг өчигдөр тусгаарласан юм. Тэдгээр иргэдэд хийсэн Писиар-ын шинжилгээний хариу дөнгөж сая гарсан бөгөөд, коронвирусын халдвар аваагүй нь тогтоогдсон байна. Тэдний хавьтагчид болох 10 орчим хүнийг гэрээр нь тусгаарлаад шинжилгээ аваад байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна