2020.10.31-ний 14:30 цагийн орчимд Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум 1-р багийн нутаг Хужиртын давааны замд /сумын төвөөс баруун урагш 30 км/ асфальтан замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч, 38 настай, эмэгтэй, Ц-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна