Covid-19-ийн улмаас дэлхий даяар 442 сэтгүүлч амиа алджээ

О.Шүрэнцэцэг
2020/11/04

Коронавирусний цар тахал дэгдэж эхэлснээс хойш дэлхийн 52 улсад хэвлэл мэдээллийн нийт 442 ажилтан халдварын улмаас нас баржээ. Энэ тухай Швейцаpын Женев хотод төвтэй “Press Emblem Campaign” байгууллага /PEC/ Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан нийтэлсэн тайландаа дурджээ.

Үүнээс гадна эмх замбараагүй байдлын үеэр болсон хүчирхийллийн улмаас 1 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 31-ний хооронд 62 сэтгүүлч амиа алджээ. Өөрөөр хэлбэл, он гарснаас хойш хэвлэл мэдээллийн байгууллагын нийт 500 гаруй ажилтан нас барсан байна.

Коронавирусний халдварын улмаас сэтгүүлчид нас барсан тохиолдлуудын дийлэнх нь Латин Америкийн улс орнуудад бүртгэгдсэнийг “PEC”-н явуулсан судалгааны дүн харуулжээ. Перуд халдварын улмаас 93 сэтгүүлч нас барсан бол Энэтхэгт 47, Эквадорт 41, Бразилд 36, Бангладешт 35 хэвлэл мэдээллийн ажилтан нас баржээ.

Цаашлаад Мексикт 26, АНУ-д 22, Пакистанд 11, Панамд 11, Их Британи болон Нигерт тус бүр 8 сэтгүүлч коронавирусний халдвар авсны улмаас нас барсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 11 минутын өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 4 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 5 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 6 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 6 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 7 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 7 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 8 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 8 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 8 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 23 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа Өчигдөр
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ Өчигдөр
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна Өчигдөр