2020/11/24
USD 2,811

Баянгол дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан эхэллээ

О.Шүрэнцэцэг
2020/11/04

Баянгол дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр  эхэллээ. Хуралдааныг Баянгол дүүргийн ИТХ-ын ахмад төлөөлөгч Г.Нарангэрэл удирдан явуулж байна. Хуралдаанаар дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай, төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, ДИТХ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, сонгох, ДИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох, дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлж, санал болгох асуудлыг хэлэлцэнэ.

Дашрамд дурдахад, Баянгол дүүргийн ИТХ нь 41 мандаттай бөгөөд өнгөрөгч аравдугаар сард зохион байгуулагдсан сонгуульд 91 хүнөрсөлдсөн. Улмаар Баянгол дүүргийн ИТХ-д сонгогдсон 41 төлөөлөгчийн батлахыг аравдугаар сарын 21-нд гардуулсан юм. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.21.215 |   2020/11/04
hamgiin ard suuj bna da
Хариулах
103.87.255.66 |   2020/11/04
масктай нэг нөхөр байгаа биз тэр л дэ
Хариулах
150.129.142.117 |   2020/11/04
нөгөө хэцүү нэрт сууж байгаа болов уу
Хариулах