Баянгол дүүргийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, ДИТХ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх тухай, ДИТХ-ын даргыг сонгох тухай, тэргүүлэгчдийг сонгох тухай, Дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлж, санал болгох тухай, Хуралдааны дэг батлах тухай зэрэг тогтоолуудыг хэлэлцэх юм. Дүүргийн АН-аас Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд АН-аас нэр дэвшиж сонгогдоод МАН-д элссэн Э.Магнайбаярын асуудал Захиргааны хэргийн шүүхээр шалгагдаж байгаа учир, мөн МАХН-ын гишүүнчлэлээс гараагүй байгаа учир 40 төлөөлөгчтэйгээр хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байгаагаа илэрхийлж өчигдөр /2020.11.04/ завсарлага аваад байсан юм. Анхдугаар хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна