“Монгол залуус” төсөл: Эхлэл бүр амархан байдаггүй ч төгсгөл таныг амжилтаар шагнана

О.Шүрэнцэцэг
2020/11/05

“Хамгийн жижгээс эхэлсэн өөрчлөлт ч эргэн тойрондоо эерэг нөлөөллийг авчирдаг. Тиймээс шинэ үеийн залуу та өөрчлөлтийг өөрөөрөө үлгэрлэн түүчээл, энэ тийм ч хэцүү биш. Тэгээд хүсэл мөрөөдлөө бодитой болго. Чи чадна. Өөрчлөлтийг өөрөөсөө, яг өнөөдрөөс эхэл”.Энэ бол SocialPayаппликэйшний залуучуудад хандан хэрэгжүүлж буй “SoEasy”аяныгол агуулга.

Энэ утга агуулгыг залууст түгээхдээ SocialPayаппликэйшн нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, эерэг нөлөөлөгч болсон олны танил залуу үеийн төлөөллүүдээр дамжуулан тэдний амжилтын түүх, бэрхшээлээ хэрхэн даван туулсан, зориг гарган өөрчлөлтийн ганцхан алхмыг хийсэн нь амьдралд нь хэрхэн нөлөөлж, өнөөдрийн энэ байр сууринд авчирсан тухай хуваалцаж, цувралаар хүргэсэн нь хэрэглэгчдэдээ амжилттай хүрчээ.

Тэгвэл #SoEasy campaign энэ удаад зорилгодоо тууштай, хүссэнээрээ амьдарч мөрөөдлөө бодит болгон амжилттай яваа залуусын төлөөллийг онцлон танилцуулахаар “Монгол залуус” нэртэй төслийг эхлүүлж байна. Эдгээр залуус бол алдар цуутай олны танил нэгэн биш, алдартан бус, магадгүй хэний ч танихгүй хэрнээ өөрийн хөдөлмөр, зүтгэлээрээ овоглон яваа бид бүхний нэгэн адил жирийн нэгэн залуу үеийн төлөөлөл гэдгээрээ онцлогтой.

SocialPay-ийн танилцуулж буй “Монгол залуус” төслийг Kite Mongolia санаачилж,ADB Ventures, “Боловсрол суваг” телевиз хамтран зохион байгуулж байгаа бөгөөд долоо хоног бүрийн Лхагва гарагт 21 цагт, Ням гарагт 19 цагт “Боловсрол суваг” телевизээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Энэхүү төслөөс залуучууд амьдралдаа, амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийх яагаад чухал болох, зориглож хийсэн ганцхан алхам жижиг гэлтгүй ямар том өөрчлөлтийг амьдралд бий болгодог тухай, үүний тулд өөрийн хийх ёстой эхний алхам нь юу байх тухай гэх зэрэг олон чухал зүйлийн сэдэл санааг олж авна гэдэгт итгэлтэй байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 15 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 15 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 17 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 17 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 18 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 19 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 19 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 19 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 20 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 20 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28