Жүдогийн ирээдүйн шилдгүүд эрдэнэтийн дэвжээнд зодоглож байна

О.Шүрэнцэцэг
2020/11/06

Жүдо бол хүндлэл, хүмүүжлийн их урлаг гэдэг. Энэхүү их спортын төрлөөр дамжуулан ирээдүй үеийнхний төлөвшил, бие бялдрын хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийх нь Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын том бодлого. Үүний хүрээнд тус үйлдвэр улс, аймгийн чанартай олон тэмцээн уралдааныг тогтмол ивээн тэтгэж, зохион байгуулж ирсний нэг нь 1996 оны Атлантын олимпын хүрэл медальт, Ази тивийн анхны аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит Жүдо бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн юм. 1997 оноос хойш эдүгээ 24 дэх жилдээ тасралтгүй болж буй тус тэмцээнийг энэ удаа Монголын Жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Хангарьд” паласт зохион байгуулж байна. 

 Мөн жүдогийн спортын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, эхлэн хичээллэж буй өсвөр үеийнхэнд үлгэр дуурайлал өгөх зорилгоор жингийн шилдэг тамирчдын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил жүдогийн 66 кг-ын шилдгүүдийн тэмцээн Дэлхийн аваргын мөнгөн медальт, Дэлхийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Насанд хүрэгчдийн мөнгөн медальт, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Д.Дэлгэрбаярын нэрэмжит “ТОП-66” нэртэйгээр боллоо. Тус тэмцээнд 28 багийн 66 кг-ын шилдэг 45 тамирчин барилдаж,аваргын алтан медалийг “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Хэрлэн хүртлээ. Мөнгөн медалийн болзлыг “Төв тэмүүлэл” спорт клубын тамирчин, Спортын мастер Г.Сод-Эрдэнэ хангасан бол “Хилчин” спорт клубын тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг, “Хангарьд” спорт клубын тамирчин, Спортын мастер Б.Батболд нар хүрэл медалийн эзэд боллоо. Харин МУ-ын Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит тэмцээнд 54 жингийн ангилалд 1200 өсвөр үеийн тамирчид барилдаан маргааш эхэлнэ.    

Тэмцээний нээлтийн ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбат, Спорт цогцолборын дарга, МУ-ын Гавьяат тамирчин Ш.Даваахүү, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Өсөхбаяр, Д.Бадрах, Г.Баярцолмон, МУ-ын Гавьяат дасгалжуулагч Ш.Бат-Орших, Г.Энхбаяр, Ж.Баярсайхан, Гавьяат тамирчин Т.Үйтүмэн, Самбо бөхийн дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин Х.Батхишиг нарын эрхэм хүндтэй зочид, нэрт тамирчид хүрэлцэн ирж, оролцсоны зэрэгцээ МУ-ын Гавьяат тамирчин Д.Нармандах, ОУХМ Д.Дэлгэрбаяр нарт хамт олон, ангийн найз нөхөд, нутгийн төлөөллүүд хүндэтгэл үзүүлэв. Энэ удаагийн өсвөр үеийн олон хотын тэмцээнд 1000 гаруй тамирчин барилдаж байгаа нь жилээс жилд цар хүрээ, оролцогчдын тоо болон жүдо сонирхогчдын тоо өсөж, тэмцээний ач холбогдол дээшилснийг илтгэж байна, гэж зохион байгуулагчид, оролцогчид онцоллоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 1 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 5 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 6 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 8 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 8 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 8 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 8 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 9 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 9 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 9 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа Өчигдөр
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ Өчигдөр
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна Өчигдөр