89 настай тэрбумтны амьдралын зургаан зарчим

О.Шүрэнцэцэг
2020/11/07

Энэ оны наймдугаар сарын 30-нд 89 нас хүрсэн “Berkshire Hathaway” компанийн захирал, тэрбумтан Уоррен Буффетын  амьдралын зургаан зөвлөгөөг хүргэж байна.  

1.Зөв хүнтэйгээ гэрлэ

Буффетын хувьд багахан хөрөнгө оруулалтаар өөрийн хөрөнгийг босгосон нэгэн. Хэрэв та түүнээс “Амьдралдаа  гаргасан хамгийн чухал шийдвэр тань юу вэ” гэж асуувал мөнгөтэй ямар ч холбоогүй байх болно.  Харин “Хэнтэй суухаа сонгох нь миний амьдралын хамгийн чухал шийдвэр байсан” хэмээн хариулах болно.

Учир нь “Та хүмүүсийг ямар байгаасай гэж хүсдэг. Тэр шалгууртаа тэнцсэн хүмүүстэй харилцаа холбоо тогтоо. Тэгвэл та тэр зүг рүүгээ явна. Энэ тал дээр хамгийн чухал хүн бол хань юм. Энэ ямар чухал зүйл болохыг би тайлбарлаж чадахгүй” хэмээн Билл Гэйтстэй ярилцах үеэрээ хэлж байв. Мөн компанийхаа хурлын үеэр “Зөв хүнтэйгээ гэрлэж чадвал та амьдралаа өөрчилж чадна. Би энэ сонголтдоо их нухацтай хандсан. Сайн хань ижил таны хүсэл тэмүүллээс эхлээд  бүх зүйлийг өөрчилнө” гэж ярьсан юм. 

2.Өөртөө хөрөнгө оруул           

“Өөртөө оруулах хөрөнгө оруулалт бол хамгийн сайн хөрөнгө оруулалт мөн. Бичгээр болон биечлэн хүмүүстэй харилцаж сурах нь хамгийн чухал чадвар юм.Ингэснээр таны үнэлэмж хамгийн багадаа 50 хувиар нэмэгдэнэ. Дараа нь залуу байгаа дээрээ өөрийн бие болон оюун санаанд анхаарал тавь.Хэрвээ та 50 нас хүрвэл анхаарал халамж тавихад оройтсон байх болно.

3. Дээд түвшний хүмүүстэй харилцаа холбоо тогтоо.

Өөрөөсөө илүү хүмүүсээр хүрээлүүлэх нь хамгийн чухал зүйлийн нэг. Хэрвээ чи дээд түвшний өндөр боловсролтой хүмүүстэй нөхөрлөвөл тэдний адил болох гэж хичээж эхэлнэ. Хэрэв чи өөрөөсөө дор хүмүүстэй нөхөрлөвөл тэр зүг рүү татагдана.

4. Хүндэлдэг хүмүүсийнхээ төлөө ажилла

Өөрийнхөө хамгийн ихээр хүндэлдэг хүмүүсийнхээ төлөө ажиллах гэж хичээ. Цалин бол таны нэр хүнднээс чухал зүйл боловч мөнгөний төлөө ажиллаж болохгүй. 

5. Хүмүүсийн ярьж буйг бүү тоо 

Би эдийн засагчдын хэлж байгаа зүйлд анхаарлаа хандуулдаггүй. Хэрэв та эдийн засагчдын намтарыг уншвал тэд хэзээ ч хувьцаа худалдахын төлөө их мөнгө зарцуулдаггүй. Харин хувьцаа худалдан авч байгаа хүмүүс тэднийг сонсдог.

6. Амжилт мөнгөөр хэмжигдэхгүй

Буффет бол дэлхий дээрх баян хүмүүсийн нэг. Гэхдээ түүний амжилтын үнэ цэнэ эд хөрөнгөөр хэмжигдэхгүй. Харин түүнийг хайрладаг хамгийн дотно хүмүүсээр хэмжигдэнэ. Хэрэв та хүнд хайр бэлэглэвэл хоёр дахин их хайрыг буцааж авна. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 28 минутын өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 13 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 16 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 17 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 17 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 17 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 18 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 19 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 20 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 20 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 22 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 23 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдана Өчигдөр
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр