Шадар сайд Я.Содбаатар БНХАУ-аас орж ирж байгаа ажиллах хүчинтэй холбоотой худал мэдээлэл явж байна. Монгол Улс ажиллах хүчин оруулж ирэхтэй холбоотой үйл явдал бүрэн хяналтад байгаа. Зөвхөн удирдах албан тушаалтан, инженер техникийн ажилтныг оруулж ирж байна. Энэ шаардлага манайд байна.Ажиллах хүчинтэй холбоотой олон ажил зогссон. Удирдах албан тушаалтнууд орж ирэх зайлшгүй шаардлагатай байна. Маш хатуу хяналт доор, цөөн тоогоор оруулж ирж байна. Гэтэл өчигдөр шөнө оруулж ирж байгаа мэтээр, хяналтгүйгээр оруулж ирж байгаа мэтээр мэдээлж байна. Хууль зөрчигдсөн хараа хяналт алдагдсан зүйл байхгүй. Энэ хүмүүс 21 хоног тусгаарлалтад орж, гурван удаагийн шинжилгээ өгч байгаа" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна