АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байден ялалтынхаа дараа юу хэлэв?

О.Шүрэнцэцэг
2020/11/09

Дэлхийн тэргүүлэгч их гүрэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 3-наас хойш үргэлжилж, бямба гаригт ялагч тодорлоо. Хамгийн багадаа 270 төлөөлөгчийн санал авсан нэр дэвшигч ялах байсан бол Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 290 санал авснаар АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч болов. Харин түүний өрсөлдөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 214 төлөөлөгчийн санал авсан. Ийн АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн ялалтынхаа дараа хэлсэн үгийг орчуулан хүргэж байна. 

-Элэг нэгт Америкчуудаа бид улсынхаа түүхэнд анх удаа 74 сая иргэний санал авч итгэл дүүрэн ялалт байгууллаа. Надад итгэж  сонгосон та бүхнийхээ итгэлийг алдахгүй. Би улс үндэстнээ  Бүгд найрамдах эсвэл Ардчилсан намын муж гэж хуваадаг биш нэгтгэдэг ерөнхийлөгч байхаа амлаж байна. Надад  итгэсэн хүмүүсийн төлөө бүхий л зүрх сэтгэлээ зориулан ажиллах болно. 

-Америкийн дэлхий дахин дахь нэр хүндийг хамгаалж, бүх үндэстнээ эх оронд нь нэгтгэнэ. Энэ үзэл баримтлалын минь төлөө олон сая Америк хүн саналаа өгсөн нь нэр төрийн хэрэг юм. Энэ алсын хараагаа хэрэгжүүлэх нь бидний даалгавар юм. 

-Өмнөд Азиас гаралтай цагаачийн охин Камала Харисс АНУ-ын анхны хар арьст, эмэгтэй дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон нь үнэхээр гайхалтай хэрэг юм. Цар тахлын үед санал тооллого, сонгуулийн штабд сайн дураараа ажилласан бүх хүн энэ үндэстний талархлыг хүртэх ёстой. Миний компанит ажлын багийн хамт олонд би өртэй. 

-Ардчилсан болон Бүгд найрамдах намынхан, бие даагчид, залуу, хөгшин, гей, стрэйт, трансжендер, хот захын болон хөдөөгийнх, Ази, уугуул Америкчууд гэсэн олон бүлгийн нэгдэл саналаа өгчээ. 

-Трампад саналаа өгсөн хүмүүс сэтгэл дундуур байгааг ойлгож байна. Би хоёр ч сонгуульд ялагдаж байсан. Тиймээс хатуу үг хэлэхээс татгалзаж, бие биедээ боломж олгоё. Бид Америк үндэстэн болохоос дайснууд биш.

-Вирусыг хяналтдаа авч, хөгжил цэцэглэлтийг бий болгох, гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг үндсээр нь устгах, шударга ёсны тогтолцоог бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох, шударга ёсыг сэргээж, ардчиллыг  хамгаалж, бүх иргэндээ шударга ёсыг бэлэглэх болно. 

-Бид ажлаа цар тахлыг хянахаас эхлүүлнэ. Учир нь вирусыг хяналтад авах хүртлээ эдийн засгаа сэргээж, хуучин амьдралдаа эргэн орж, хурим, төрсөн өдөр, төгсөлтийн баяраа тэмдэглэж, үр хүүхдүүдээ тэвэрч чадахгүй. Даваа гаригт бид Байден-Харрис хоёрын COVID-19-ийг хяналтдаа авах төлөвлөгөөг танилцуулж, энэ төслийг удирдах шинжлэх ухаанч, судлаачдын багийг ирэх оны нэгдүгээр сарын 20-ноос танилцуулна. 

-Би Ардчилсан намаас нэр дэвшсэн ч одоо бол АНУ-ын ерөнхийлөгч. Тиймээс надад санал өгсөн, өгөөгүй бүх хүний төлөө шаргуу ажиллах болно. Бүгд найрамдах намынхныг хамтран ажиллахыг хүсч байна. Үндэстнээ хөгжүүлэх боломж бидэнд бий. Бид үүнийг чадна.

-Өнөө шөнө бүхэл бүтэн дэлхий Америкийг ажиглаж байна. АНУ бол дэлхийн хамгийн сайн гэрэлт цамхаг гэдэгт би итгэдэг. АНУ-ыг боломж гэдэг ганцхан үгээр тодорхойлж болно гэдэгт үргэлж итгэсээр ирсэн. Америк хүн бүрт мөрөөдлөө биелүүлэх боломжийг бурхан олгосон. Илүү эрх чөлөөтэй, илүү бүтээлч, хэзээ ч бууж өгдөггүй Америкийг бүтээе. 

Эх сурвалж:CNN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 2 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 6 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 7 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 8 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 9 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 9 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 9 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 10 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 10 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 10 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа Өчигдөр
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ Өчигдөр
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна Өчигдөр