Дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны хяналт руу шилжлээ. 36, 42 настай ОХУ-ын хоёр иргэн эдгэрлээ. Хоёулаа эрэгтэй. Мөн аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 25 настай эрэгтэй, аравдугаар сарын 1-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эрэгтэй эдгэрлээ.
Монгол Улсын хувьд батлагдсан тохиолдол 368 болж, 317 нь эдгэрээд байна. Эдгэрэлтийн хувь 88.
Бүх ажиглалт, тандалт дууссан 308 хүн байгаа бол гэрийн ажиглалтад 4, сувилалд 5 хүн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна