Ажил үүргээ биелүүлж яваад золгүй байдал болсон хэмээн шүүгдэгч нар мэдүүлжээ

Н.Мижидмаа
2020/11/09

Өнгөрөгч 2019.09.23-ны орой Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэрт сумын иргэн Г нь цагдаагийн буруутай үйлдлээс болж амь насаа алдсан байж болзошгүй хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлсэн. Шүүх хурал 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явагдаж байгаа бөгөөд хохирогчийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэр үнэн зөв гараасай гэж итгэл найдвар тавьж байгаагаа илэрхийлсэн. Талийгаач Г-н амь насыг хөнөөсөн байж болзошгүй цагдаа нар болох Ө, У нар нь "Золгүй явдал болсон, бид буруугүй, төр хариуцах учиртай" гэдэг тайлбарыг мэдүүлсэн. Шүүгдэгч нарын дөрвөн өмгөөлөгч хэргийг цагаатгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Шүүгдэгч цагдаа У, Ө нар нь одоогийн байдлаар албан үүргээ биелүүлж яваа бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр дөрөв, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр охин нь хоёр өмгөөлөгчтэйгээр шүүх хуралд оролцож байна. Шүүх хурлын шийдвэр удахгүй гарна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 4 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 7 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 8 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 9 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 9 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 10 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 10 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 11 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 11 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 14 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 15 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 15 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 15 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 16 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 16 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр