COVID-19: Сэрэмжтэй байя, аюул ойрхон байна

О.Шүрэнцэцэг
2020/11/10

Найман сарын өмнөх энэ өдөр буюу гуравдугаар сарын 10-нд Францын иргэнээс халдвар илэрч, Монгол Улсад COVID-19-ийн анхны тохиолдол бүртгэгдэж байв. Энэ мэдээ хэвлэл мэдээллээр цацагдаж эхлэв үү, үгүй юу хүмүүс сандралдаж, хүнсээ нөөцөлж, үүнийг даган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Монголчууд вирусаас айж, гудамжинд таарсан хүн бүр масктай, ихэнх хүн гэрээс гарахаа больж хот нэг хэсэг нам гүм болсон.

Гэвч өнөөдрийн байдлаар манай улсад 368 тохиолдол бүртгэгдэж, дотоодоос буюу халдвартай  өвчтөнийг эмчилж байсан сувилагчаас  халдвар илэрчихээд байхад цочирдож байгаа хүн нэг ч алга. Гэтэл дэлхийд 50 сая хүн халдварлаж, 1.2 сая хүн амиа алдаж, коронавирусын хоёр дахь давалгаа Европ тивийг тэр дундаа манай хойд хөрш ОХУ-г донсолгож эхлэв. Тухайлбал, тус улсад ням гаригт 21798 хүн шинээр халдвар авч, 256 хүн нас барлаа. Өмнөх өдөр нь 20396 хүн халдвар авч, 364 хүн нас барсан.  ОХУ-ын 85 бүс нутагт 1.7 сая хүн халдвар авч, 30 мянга гаруй хүн нас барлаа. Бидэнтэй хил залгаа улсад халдварын тохиолдол аравдугаар сараас эрс нэмэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тэд халдварыг дарж чадсангүй.

Манай улс энэ сарын 6-8-нд 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс халдвар илэрсний зургаа нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч байгаа нь аюул бидэнд тун ойрхон буйг сануулж байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү анхааруулсан юм.  Учир нь өчигдөр Буриад улсад 232 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 13667 хүн халдвар авсан талаар  тус улсын Тамгын газар мэдээлэв. Энэ тохиолдлын 61 хувь буюу 8385 нь Улаан-Үд хотын оршин суугчид байгаа нь биднийг сэрэмжтэй байхыг анхааруулсаар байна. Улаан-Үд хотын эрчимт эмчилгээний тасагт 117 хүн эмчлүүлж байгаагийн 58 нь 65-аас дээш насных, уушги орлуулах аппаратад 69 хүн орсны 33 нь 65-аас дээш насныхан байна.  Буриадад өчигдөр таван хүн нас барснаар  тус улсын 245 иргэн COVID-19-ийн улмаас амиа алдлаа. Мөн өчигдөр манайтай хил залгаа Алтайн Бүгд Найрамдах улсад 127, Тувагийн Бүгд Найрамдах улсад-96, Алтайн хязгаарт-231  тохиолдол бүртгэгдсэн нь сэрэмжээ алдаж, тайвширч болохгүйг анхааруулж байна.

Ийн хөрш зэргэлдээ хотуудад өдөрт 200 гаруй хүн шинээр халдвар авч,  Алтанбулагийн боомтоор тээвэр хийж байгаа жолоочдоос  өдөр бүр шахам халдвар илэрч байгаа нь COVID-19 Монгол Улсад тархах аюул маш ойрхон байгаагийн дохио юм. Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан “ОХУ-ын нутаг дэвсгэр, тэр тусмаа манай улстай хил залгаа газруудад нөхцөл байдал тун хүнд байна. Алтанбулаг боомтоор ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд ачаагаа галт тэргээр зөөхгүй бол эрсдэл өндөр байна. Магадгүй өндөр эрсдэл удахгүй аюултай байдал руу шилжиж болзошгүй” гэсэн юм. Үүнээс гадна манай улсын тусгай үүргийн онгоц  энэ сард Токио руу хоёр, Сөүл рүү тав, Франкфурт руу нэг удаа ниснэ. Гэтэл БНСУ-д сүүлийн хоёр долоо хоногт халдварын тохиолдол 34 хувиар нэмэгдэж, Герман энэ сарын 2-ноос хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа юм. Энэ нь манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдлын тоо нэмэгдэж болзошгүйг харуулж байна. Иймээс аюул ойрхон байгаа тул сэрэмжтэй байя.

Манай улсын тусгай үүргийн онгоц  энэ сард Токио руу хоёр, Сөүл рүү тав, Франкфурт руу нэг удаа ниснэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 4 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 5 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 6 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 7 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 7 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 7 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 7 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 8 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 8 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 8 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 8 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 9 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 9 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 10 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 11 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 11 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 11 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 11 цагийн өмнө