Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдлаа. Өнөөдрөөс эхлэн 3 хоногийн хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд түр зогсоолоо. Мөн энэ үеэр 0-5 настай хүүхэдтэй албан хаагчдад төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд 3 хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо. Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх, аль болох халдвар хамгааллаа сахиж гэр орондоо байхыг зөвлөлөө. Хүн бүр маскаа тогтмол зүүж, гараа тогтмол угааж, хувийн аюулгүй байдлаа дор бүрнээ сахихыг уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна