ХӨСҮТ-ийн тавдугаар давхрын цонхоор аавыгаа сахиж байсан иргэн цонхоор унаж нас баржээ.
Тодруулбал, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 07:28 цагийн орчимд БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах ХӨСҮТ-ийн тавдугаар давхрын цонхоор хүн үсрээд нас барчихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тус дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай 36 настай, эрэгтэй өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.