2020/12/01
USD 2,811

МИАТ:Улаанбаатар-Сөүл чиглэлээс бусад бүх тусгай нислэгийг 17-ныг хүртэл цуцаллаа

О.Шүрэнцэцэг
2020/11/12

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу арваннэгдүгээр сарын 12-ны 06.00 цагаас 17-ны 06 цаг хүртэлх хугацаанд МИАТ ТӨХК-ийн 13-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгээс бусад бүх нислэгүүд цуцалсан байна. 

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу үйлдэгдэх МИАТ ТӨХК-ийн арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгт зорчигч тээвэрлэх тул зорчигчдын билетийн бүртгэлийг  12-ны өдрийн 09:00-22:00 цагийн хооронд 11-333-999 дугаарт хандан бичүүлнэ үү. 

Бусад МИАТ ТӨХК-ийн нислэгтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал 09:00-18:00 цагийн хооронд 11-333-999 дугаараас лавлана уу хэмээн Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.195 |   2020/11/12
битгий гаднаас халдвартай хүн авчраад бай л дааа өөрсдийгөө яаач гэж бхад
Хариулах
103.212.117.139 |   2020/11/12
Дотоод дахь тархалтаа намдааж бж , гадны орноос ирэх иргэдээ зөөвөрлөхгүй бол улам бүр хүндрэл нэмэгдэх юм биш өө?????
Хариулах