УОК хуралдаж зарим шийдвэрүүдийг гаргалаа

О.Шүрэнцэцэг
2020/11/12

Өнөөдөр 2020.11.12-ны Пүрэв гаригийн 19:00 цагаас УОК хуралдаж, цаг үеийн мэдээлэл сонсож, зарим шийдвэрүүдийг гаргалаа.

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хандсан 74 настай эмэгтэйгээс хоёр удаагийн түргэвчилсэн шинжилгээгээр коронавирусын халдварын шинж  тэмдэг илэрсэн байна. Тухайн иргэнийг ХӨСҮТ-д тээвэрлэн авчирч буй бөгөөд PCR шинжилгээг авч, эцсийн хариуг баталгаажуулан гаргах юм.

Тухайн иргэн нь 2020.11.06-ны өдөр халуурч, 2020.11.08-ны өдөр эмнэлэгт хандсанаар тандалт шинжилгээнүүд хийгдэж, коронавирусын хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гараад байна. Иймд тухайн иргэний нэг, хоёрдугаар зэргийн болон дам хавьтагчдыг тандалтаар илрүүлж Сэлэнгэ аймгийн эмнэлэгт тусгаарлаж шинжилгээнүүдийг авч эхлээд байгаа аж. Мөн Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд шинжилгээний хариу нь гараагүй байна. Иймд УОК-ын хуралдаанаас УОК-ын орлогч дарга, БХ-ын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад үүссэн нөхцөл байдалд шуурхай удирдлагаар ханган ажиллуулахаар илгээлээ.

74 настай иргэний зорчих хөдөлгөөн, эрүүл мэндийн илэрсэн шинж тэмдэгээс  үзвэл Улаанбаатар хотод ачаа тээврийн жолоочоос илэрсэн коронавирусын халдварын тархалттай холбоогүй байж болзошгүй байна. Холбогдох цагдаа, тагнуул зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчид хаанаас халдварласныг тогтоохоор тандалт судалгаа хийж байна.

Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон ачаа тээврийн жолооч, түүний ойрын хавьтал гэр бүлийн гишүүд, тэднээс халдварласан хоёр оюутан гээд эдгээр зургаан иргэний ойрын хавьтал болох 100 гаруй ирэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээнүүдийг авсан бөгөөд 70 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар аваагүй нь тогтоогдоод байна. Харин хоёр, гуравдугаар зэргийн болон дам хавьталд орсон, концертын танхимд байсан зэрэг нийт 2800 гаруй иргэний хаяг байршил зэргийг тогтоосон бөгөөд хотын дүүргүүдэд сонгогдсон 11 эмнэлгийн байгууллагад тухайн иргэдийг ойролцоо харъяаллын дагуу ирэх 2 өдөрт багтаан урьдчилсан хоёр удаагийн түргэвчилсэн шинжилгээг авна. Эцсийн хариуг даваа гаригт гаргаж дуусгахаар төлөвлөж байна. Энэ нь Улаанбаатар хот дахь короновирусын тархалтын хүрээг бодитой харуулж чадна гэдгийг ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан мэдээллээ.
УОК-ын өнөөдрийн хурлаар мөн гамшгийн эсрэг авах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу “Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штаб”-ыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаар ахлуулан байгуулж, чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн Улаанбаатар хотын иргэдийн өдөр тутмын явган болон автомашинтай зорчих хөдөлгөөн төдийлөн буурахгүй, хүн хоорондын зай барих зэрэг халдвар хамгаалал дутмаг, хангалттай бус байгаа тул цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн хэв журам сахиулж буй алба хаагчдын иргэдэд тавих хяналтыг чангаруулж ажиллахаар шийдвэрллээ. Энэ хүрээнд өнөөдөр 23:00 цагаас эхлэн аливаа зорчих хөдөлгөөнийг хумиж, чангатгана. Иймд иргэд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, зайлшгүй тохиолдолд, хүнсээ цуглуулах, эмийн сангаар үйлчлүүлэхдээ амьдарч буй  бүсээсээ холдохгүй байдлаар зохицуулж иргэний үүргээ биелүүлж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг хэрэгжүүлж ажиллахыг УОК-иос анхаарууллаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 5 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 6 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 7 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 7 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 8 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 8 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 9 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 13 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 13 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 13 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 13 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр