Оросын Спутник V коронавирусын вакциныг Энэтхэг, Бразил, Өмнөд Солонгос, Хятадад үйлдвэрлэнэ гэж Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдээд байна.
Сангийн дарга хэлэхдээ тус байгууллагад 20 гаруй орноос тэрбум тун Спутник V худалдаж авах өргөдөл ирснийг мэдэгдэв.
ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан, Өмнөд Солонгосын GL Papha нар тус улсад 150 сая гаруй Спутник V коронавирусын вакцин үйлдвэрлэхээр тохиролцсон бөгөөд экспортын хэмжээ 2021 оны 1-р сараас эхлэнэ гэж мэдээлэж байна.