УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асууж асууж, хариулт авав.
Л.Энх-Амгалан: Цар тахлаас сэргийлэх вакциныг хэзээ авах мэдээлэл байгаа вэ?
Ч.Хүрэлбаатар: Засгийн газар 50.6 сая ам.долларын зээлийг вакцинд зарцуулахаар Дэлхийн банкинд хүсэлтээ өгсөн. Гурав хоногийн дараа Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр зээл баталгаажна. Нийт иргэдийн 60 хувийг вакцинжуулахаар захиалга өгсөн. ДЭМБ-ын зөвшөөрсөн вакциныг авч хэрэглэнэ. Дэлхийн банкны зээл батлагдсаны дараа УИХ-аар шийдвэр гаргана.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.