Өнөөдрийн байдлаар 92 хүнийг эмчилж байна. Хоёр хүний биеийн байдал хүнд байна. Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж, бидэнд зарим чиглэлийг өглөө. Хүнсний хангамжийн шуурхай штаб байгууллаа. Ойрын хугацаанд нийслэл рүү 407 тонн мах нийлүүлсэн. Мөн жирийн үеийнхээс 2 дахин их хэмжээний мах (амьд мал үүнд багтсан) оруулсан. Хүнсний тусгай зориулалтын машинуудад маргаашнаас эхлэн тууз наана.