УОК-ын дарга Я.Содбаатар маргаашнаас эхлэн зарим банк цөөн тооны салбараа нээх болсон гэлээ. Сүүлийн хоёр өдөр банкууд ажиллаагүй. ААН-үүдийн гүйлгээг хийх, халамжийн мөнгө авах иргэдээ үйлчлэхийн тулд банкууд цөөн тоогоор ажиллана. Гэхдээ ямар банк вэ гэдгийг тодорхой хэлсэнгүй.