Халдвар илэрсэн иргэдийн дунд нийслэлд голомт болсон жолооч Д-ийн ойрын хавьтагч байсан иргэдээс коронавирус илрээд байгаа билээ. Иргэн Д-гээс халдварласан хоёр тохиолдол эхнэр нөхөр бөгөөд тэд “Тэсо ХХК”-д ажилладаг байжээ.
Нөхөр Н нь “Тэсо ХХК”-д жолооч хийдэг бол эхнэр Ш нь борлуулалтын менежер хийдэг байсан гэх мэдээлэл байна. Эхнэр Ш нь борлуулалт хийхдээ дэлгүүрүүдээр явсан гэх мэдээлэл байна.
“Тэсо ХХК- ийн үйлдвэрүүдийг өчигдөр оройноос эхлэн хааж эхэлсэн байна. Тус компани 2019 оны байдлаар 1500 ажилтантай юм.
Маргааш /2020.11.16/ Тэсо компанийн бүх ажилчдыг шинжилгээнд хамруулах юм байна.