Монгол Улсад коронавирусын батлагдсан тохиолдол Сэлэнгэ аймагт гурав, Улаанбаатарт есөн тохиодол нийтлээ 12 тохиолдол коронавирус тараасан байж болзошгүй байна.
Эдгээр хүмүүсийн ойрын 255 хавьтлыг тогтоож шинжилгээ авчээ. Харин дам хавьтлын 5300 орчим иргэн бий. Тэдний 4200 орчим дам хавьтлын иргэнийг олж тогтоосон. Одоогоор 1100 гаруй иргэнийг олж тогтоохоор албаныхан ажиллаж байна.