2020/11/25
USD 2,811

Л.Халтар: Улаанбаатар өртөөнд сэжигтэй тохиолдол илэрсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийг тусгаарласан

О.Шүрэнцэцэг
2020/11/17

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Улаанбаатар өртөөний 70 гаруй ажилтанг Улаанбаатар зочид буудалд тусгаарлажээ. Учир нь тус компанийн ажилтан олон хоног халуурч, өнөөдөр шинжилгээний хариу сэжигтэй гарсан байх магадлалтай аж. 

 Энэ талаар Зам тээврийн сайд Л.Халтар “Төмөр замын Сүхбаатар өртөө, Дархан зангилааны төмөр замчдын дунд вирус тарахсан байж болзошгүй гэх таамаг байна. Өнөөдөр Улаанбаатар өртөөн дээр сэжигтэй тохиолдол илэрсэн нь үнэн. Ойрын хавьтлын хүмүүсийг шинжилгээнд хамруулсан. Энэ талаар ЭМЯ-наас маргааш мэдээлэл хийнэ. Улаанбаатар төмөр замын ажил цаашид хэвийн явна” гэв.