2020/12/02
USD 2,811

Д.Сумъяабазар: Нийслэлийн 90 хувьд хөл хорьж байж үр дүнд хүрнэ

О.Шүрэнцэцэг
2020/11/17

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Бүх нийтийн бэлэн байдлын үед өдөрт 40-50 мянган авто машин хөдөлгөөнд  оролцож байна. Энэ нь өндөржүүлсэн бэлэн байдал болохгүй байна. Бид ард иргэдийнхээ төлөө юу чадах бүхнээ хийх болно. Иймд нийтийн тээвэр өглөөний 07:00-10:00, үдээс хойш 17:00-20:00 цагт үйлчилнэ. Заасан цагаас бусад хугацаанд явган хүн ч хатуу зохицуулалтад орж, хөдөлгөөн зогсоно. Нийслэлийн 90 хувьд хөл хорьж байж үр дүнд хүрнэ. Хүмүүс иргэний үүргээ ухамсарлаж биелүүлнэ гэж найдаж байна" гэв.