ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян хэлэхдээ “Хөл хорионы дэглэмийг 90 хувь сахиж чадсан улс орон коронавирусний тархалтыг 40 хувиар бууруулж чадсан, дэглэмийг 80 хувь сахиж чадсан орон тархалтыг 30 гаруй хувиар бууруулж чадсан.
Хөл хорионы дүрэм журмыг зөрчсөн хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцно. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд үлдэж буй хугацаанд ажилчдаа аль болох онлайнаар ажлаа хийх нөхцлийг бүрдүүлэхийг шаардаж байна гэв.