А.Амбасэлмаа: Нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнээс коронавирус илэрсэн. МУ-д багц голомтод Улаанбаатарт 529 хүний 5 хүнд коронавирус илэрсэн. Сэлэнгэ аймагт нэг тохиолдол нэмэгдсэн, Говьсүмбэрт нэг тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар , төмөр зам дагуух голомтуудад багц өвчлөл бүртгэгдэж байна. Монгол улсад нийт 455 батлагдсан тохиолдол боллоо.
Халдвар өнөөдрийн байдлаар Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар хот гэсэн дөрвөн газар өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдээд байна.